Нүүрээ арчилчихаад нүдээ тоохгүй орхиж болохгүй. Нүдний доорхи бараан дугуйнууд нойр дутагдсанаас болж гарч болзошгүй. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут шиг болдог.
Зовхин дээрх хөх туяаг төмсний маскаар арилгаж болно. Бэлдэх арга: Түүхий арилгасан төмсийг авч зутан болтол нь үрнэ. Бэлдсэн зутангаа марланд хийж ороогоод (хоёр нүдэндээ хоёуланд нь нэг нэгийг бэлдсэн ч болно, эсвэл дунд нь нэгийг бэлдсэн ч бас болно) нүдэн дээрээ тавина. 15-20 минутын дараа марлаа авна.
Хэрэв нүдний доор “уутнууд” үүссэн бол ийм маск тавина:
Арилгасан төмс аваад зутан болтол нь үрнэ. 1 хоолны халбага төмсний зутангаа 1 цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй хамт сайтар хутгана. Дараа нь энэ зутангаа хоёр салфетка дээр зузаан түрхээд нүдэн дээрээ тавина. 20 минут байлгаад угаана. Хүйтэн цайгаар нүдээ угаагаад тос түрхэнэ. 10 минутын дараа илүүдэл тосыг нь угаана.
Нүдний луувангийн маск. Арилгасан лууванг маш жижиг болгож үрээд зутан болгоно. Зутангаа марлан дээр хэдэн давхар түрхээд нүдэн дээрээ түрхэнэ. 15 минутын дараа аваад нүдээ цайгаар угаана.
Нүднийхээ доод тал дээр цөцгий түрхээд 15 минутын дараа хүйтэн ( өрөөний температурт байгаа) цайгаар угаах нь маш сайн. Ээдэмний маск. 3 цайны халбага ээдэм дээр 2 цайны халбага зөгийн бал нэмээд холино. Тос шиг юм үүсэх ба үүнийгээ нүднийхээ доор түрхээд 25 минутын дараа сүүгээр арилгана.
Батга арилгахын тулд 1 цайны халбага ургамалын тос аваад халаана. Дараа нь нүдний доорхи арьсан дээр зузаан түрхээд дунд хуруугаараа тосыг шингээхийн тулд дарж өгнө. Ингэж 15 минут байлгаад үлдсэн тосыг цаасан салфеткагаар арчина.
Нүдэнд зориулсан ээдэмний жин. 2 цайны халбага шинэхэн ээдэм аваад дээрээс нь 1 цайны халбага сүү, цөцгийний аль байгаагаа нэмээд марланд боогоод нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа сэрүүн цайгаар угаана.
Хатаасан укропны жин. 2 цайны халбага хатаасан укроп даар хагас стакан буцалсан ус нэмээд 15-20 минут тавь. Дараа нь хөвөнд шингээгээд нүдэн дээрээ тавь. 20 минутын дараа авч болно. Нүдний эргэн тойронд батга гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд тусгай нүдэнд зориулсан тосыг хэрэглэх хэрэгтэй. Яавч нүүрэндээ түрхдэг жирийн тосоо түрхэж болохгүй. Учир нь нүдний доорхи арьс илүү нимгэн бөгөөд мэдрэмтгий. Гэхдээ нүдний зориулалттай тос байхгүй бол жирийн тос хэрэглэсэн ч болно л доо, гэхдээ маш тослогийг нь. Ганц санах зүйл гэвэл тосыг арчиж түрхэхгүй харин хурууны үзүүрээр тогшиж түрхэнэ. 15 минутын дараа үлдэгдэлийг нь салфетканд шингээж авна.
Нүүр болон нүдэнд бүх урьдчилсан арга хэмжээг авсны дараа л тосоо түрхэнэ.
Атаархуу зангаа хэрхэн яаж хянах вэ?
Сэтгэл зүйчдийн тогтоосноор бол бидний таагүй асуудлуудын ихэнх хэсэг нь өөртөө итгэлгүй байдлаас үүсдэг ажээ.
Атаархал нь ч бас үүнд хамаатай гэнэ. Бид бүхэн өөрсдийгөө бусадтай харьцуулсны эцэст үр дүн нь таагүй гардаг билээ. Нэн ялангуяа эмэгтэйчүүдийн дунд иймэрхүү үзэгдэл нилээд түгээмэл байдаг.
Тэгвэл атаархуу зангаа барьж тогтоохын тулд яавал дээр вэ?
• Хэрэв бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр байгаа тохиолдолд өөрийгөө бусадтай харьцуулах явдал гарч ирэхгүй юм. Үргэлж өөрийгөө "дахин давтагдашгүй цорын ганц хэмээн" итгүүлж байх хэрэгтэй. Ингэж байж таашаал авч, илүү эрч хүчтэй байх болно. Уг нөхцөл байдлыг бий болгохын тулд өөрийгөө боловсруулаарай.
• Ер нь гадаад төрх, ухаалаг байдал, зан араншингийн онцлог шинж нь өөрийгөө хүндэлж буйгаа мэдрэх хамгийн гайхалтай арга юм.
• Гэхдээ атаархал нь дотроо зөв, буруу гэж хоёр янз байдаг. Зөв атаархал нь хүнд өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц болж өгдөг төдийгүй урагшаа давшихад хөдөлгүүр болдог сайн талтай юм. Харин буруу атаархал нь хүнийг хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй.
• Нууцлагдмал тагнуулчийн амьдралаар амьдрах нь гайхалтай мэт санагдаж болох ч эцэстээ харьцааны хөгжилд ямар ч тус нэмэр болохгүй юм. Иймд хүслээ хянаж байхыг зөвлөх байна.
• Дашрамд хэлэхэд атаархуу зан нь үргэлж гэнэтийн, санамсаргүй байдлаар ирдэг. Гэхдээ өөрөө аяндаа устаж үгүй болдог. Хамгийн гол нь энэ боломжийг өгөх хэрэгтэй.
• Атаархах сэтгэлийнхээ үндсийг таслаж чадахгүй бол өөрийгөө тамлаж зовоох болно.
• Атаархах сэтгэл өчүүхэн төдий төрөх аваас хөгжим сонсох, салхинд гарах, спортоор хичээллэх гэх мэт аргыг хэрэглэж мартах хэрэгтэй.