Монголчуудыг хулхидсан Никол Шерцингер “Космополитан” сэтгүүлийг дампууруулж байна
“Дэлхийн одод Монголд” хэмээх сүржин нэртэй даржин шоу өнгөрөгч оны 12-р сард Яармагийн дэнжид болжээ. Уг шоуг “Космополитан” сэтгүүлийн Монгол хувилбарыг гаргаж байгаатай холбогдуулан “Ирмүүн” гэдэг хэвлэл дизайны агентлагаас зохион байгуулсныг уншигчид мэднэ. Дэлхийн одод гэдэг нэрийн дор “Pussycat dolls” хамтлагийн дуучин Никол Шерцингер, Орос, Буриадын хэдэн дуучид багтаж байв. Никол бол ямар ч маргаангүй дэлхийн супер од. Харин бусдыг нь монголчууд танихгүй байлаа. Гэхдээ монголчууд Николыг үзэхийн төлөө 33000 - 199000 төгрөгийн тасалбарыг худалдан авсан билээ. Суудлын зэрэглэлээс хамаарч зохион байгуулагчид тоглолтын үнийг ийнхүү тогтоожээ.
Ингээд Никол гэдэг хүүхнийг харахаар, ядаж “салхин доогуур” нь гарахаар хэтэвчээ гөвөх нь гөвж, зарим нь ээмэг бөгжөө ломбардаж үнэтэй тоглолтын тасалбарыг худалдаж авсан. Дэлхийн 100 гаруй оронд 120 сая уншигчтай “Космополитан”сэтгүүлийг унших болсондоо Монгол бүсгүйчүүд хэрэндээ л баярлаж, бас Николтой уулзах өдрийг хоног тоолон хүлээсэн. Харамсалтай нь тоглолтын өдөр болоход Никол ирээгүй. Зохион байгуулагч “Ирмүүн” агентлаг тасалбар авсан олон түмэнд тайлбар хийхдээ “Никол Германаар дамжин Монгол ирэх байсан. Тэр Монголд ирэхийн тулд хоёр хоног зарцуулах хэрэгтэй учир энэ нь Николын ажлын хуваарьт нийцэхгүй байгаа учир ирж чадсангүй” гэлээ. Тэнэг л биш бол хэн ч итгэмээргүй, өрөвдмөөр бас гаж тайлбар. Тэр том одыг урьж байж, ийм үнэтэй билет зарж байж энэ хүмүүс яагаад гэрээ хийгээгүй юм бол. Эсвэл гэрээтэй байгаад зөрчсөн бол Николыг будаа болгомоор юм. Ундууцаж бухимдсан үзэгчид тасалбараа буцаая гэж хашгиралдаад л яармагийн дэнж дэх спортын цогцолбор тоглолтын өдөр нэг л хааш яайш. Арга ч үгүй биз дэлхийн одыг харах л гэж өндөр үнээр тасалбар авсан болохоор. “Тэр алдартай одын хийх ажлынх нь төлөвлөгөө бүтэн жилээрээ шахуу урьдчилаад гарчихдаг юм гэнэ лээ. Тиймээс ийм зүйл болох учиргүй. Биднийг хулхидчихлаа ш дээ” хэмээн ам булаалдан ярьцгааж байлаа. Бас “Ирмүүн” агентлаг дэлхийн том одын нэрийг барьж ийнхүү хулхидав уу ч гэх тайлбар гарч байсан. Үнэндээ ч “Ирмүүн” агентлаг тоглолтын өмнө билетээ буцаахаар хандсан хүмүүсийн хөлд дарагдаж, том шатсан.
Энэхүү хэрэг явдал үзэгчид хохирсноор өндөрлөсөнгүй. “Ирмүүн” агентлагийн захирал Дэлгэржаргал шүүх, хуулийн байгууллагад дуудагджээ. Учир нь тэд бусдаар гүйцэтгүүлсэн ажлынхаа хөлсийг өнөөдрийг хүртэл төлж чадсангүй. Санхүүжилт байхгүй, бид дампуурал дээр тулаад байна гэж ажилчид нь учирладаг ч, Дэлгэржаргал захирал болохоор худлаа “томорч”, элдэв төрлийн арга саам хийдэг нь түншүүдийнх нь эгдүүг хүргэжээ.
Бизнест эрсдэл учрах үе гаралгүй л яахав. Гэхдээ шударга байж, учирсан хохирол бодит нөхцөл байдлыг хамгийн түрүүнд түншүүддээ тайлбарлах учиртай. Харин Дэлгэржаргалын хувьд бусад руу буруугаа чихэж, харилцагчдаа үл хүндлэх болсон нь шүүхийн хаалга татахад хүргэжээ.
Нэлээдгүй олон сая төгрөгийн өрөнд орсон “Ирмүүн” агентлаг цаашид “Космополитан” сэтгүүлийг тогтвортой эрхлэн гаргаад явах боломж хомс болсон нь санхүүгийнх нь байдлаас ажиглагдаж байна. Хэрвээ тус сэтгүүлийн Монгол дахь салбар дампуурвал дэлхий дахинаа нэр нь түгсэн тус сэтгүүлийн олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлж таарна. Тиймээс “Ирмүүн” агентлаг “Космополитан” сэтгүүлийн Монгол дахь эрхээ дампуурахаасаа өмнө хураалгах ч аюул байгаа юм.
Ер нь шоу менежер нэр зүүсэн манай залуус “ус үзээгүй хормой шуудгаа” больж гадны соёл, гадны од гэж хөл алдахаасаа илүүтэй хатуу гэрээ хэлцэл, бодит байдалд нийцүүлж ажил хэргээ хөтлөн явуулах шаардлагатайг “Ирмүүн” агентлагийн жишээ харуулж байна.
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний сүүлчийн бүтээл
Түүний компьютертэй холбосон бичгийн машин автоматаар ажиллаж байсан нь хүмүүсийг алмайруулав. Бүтээлээс нь дутуугүй түүний цэл залуухан 17 нас хүмүүсийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн юм. Хожим ирээдүй судлаач мэргэжил эзэмшсэн тэрбээр уг явдлаас хойш 46 жилийн дараа дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн шуугиан тариад байна.
Рэйнолд Курцвелл “2045 оноос хүн хагас робот болж мөнх амьдардаг болно” гэсэн таамаглал дэвшүүллээ. Түүнийхээр нанотехнологи биотехнологийн салбарын хөгжил энэ боломжийг бүрдүүлэх бөгөөд хүний цусанд наночипс буюу хиймэл оюун ухаан суулгаж, үүний үйлчлэлээр хүн эсийн төвшинд хувирч хагас робот болон хувирах аж.
Хүн хагас машин болон хувирахад мөн гэрлийн хурдаар өөрчлөгдөн сайжирч буй компьютер багагүй үүрэг гүйцэтгэх гэнэ. Компьютерийн программ хангамж яваандаа хүний сэтгэн бодох чадварыг гүйцэж түрүүлснээр гоц ухаантай хиймэл оюун ухаан бүтээгдэх юм. Үүний үр дүнд дээр дурдсан наночипс бүтээгдэх бөгөөд тэр үед хүний бие, оюун ухаан, соёл иргэншил бүрэн автомат болох аж.
Ирээдүй судлаачийн үзэж байгаагаар энэ бол хөгжлийн гарцаагүй үйл явц, хүн төрөлхтний хөгжлийн дараагийн шат гэнэ. 2020-иод оны төгсгөлд компьютер хүний сэтгэх хэмжээнд хүртэл ажиллаж чаддаг болно, 2045 он гэхэд хүн үхэшгүй мөнх болно гэж үзжээ. Ийнхүү 34 жилийн дараа өөрөө хүсвэл л үхэх тийм мөнх амьдрал өнөөгийн биднийг угтаж буй аж.
Анх энэ онолыг 50 орчим жилийн өмнө Английн алдарт статистикч Ирвин Жон Гуд гаргаж ирсэн юм. Тэрбээр “хэт оюун ухаантай” машин бүтээгдсэний дараа оюун санааны ертөнцөд тэсрэлт болно. Нэгэнт хиймэл оюунаас хүний тархи хөгжлөөрөө хамаагүй хол хоцорсон байх учир магадгүй “хэт оюун ухаант машин” хүн төрөлхтний сүүлийн бүтээл болж болзошгүй. Учир нь энэ машин хүмүүсийг хяналтдаа байлгана” гэж бичиж байв.
Гудын энэхүү онолыг Курцвелл цааш хөгжүүлж, дээрх баримт нотолгоог дэлгээд байгаа нь энэ юм. Тэрбээр 2045 оноос хойш өрнөх үйл явцыг ийнхүү тайлбарлажээ. Хэт өндөр хөгжсөн программыг наночипсээр баяжуулан эсийн төвшинд үйлчлэх хэмжээнд боловсруулан хүний биед тариураар шахна. Уг наночипс судсаар тархан биологийн эд эсүүдтэй харилцан үйлчилж тархинд хиймэл оюун ухааныг суулгах аж.
Ирээдүйг зөгнөгчийн хэлж байгаагаар уг хиймэл оюун ухаан хүнийг зөгнөлт киноны баатар шиг сэтгэл зүрхгүй, хөндий хүйтэн, харгис хэрцгий болгохгүй аж. Хагас хүн робот ёс суртахууны хэм хэмжээг дээдлэн сахиж, уран зураг, сонгодог хөгжим сэлтийг мэдрэх торгон мэдрэмжтэй байхаас гадна хайрлаж, дурлахыг ч үгүйсгэхгүй гэнэ.
Мөн ирээдүйн робот хүн өөртөө суусан программ хангамжаа ачааллах, сүлжээндээ хувиргалт хийх замаар ганцхан товчлуур дараад л хүссэнээ хийх юм. Мөн зайлшгүй тохиолдолд уг программыг бие махбодиосоо шахан гаргаж болох гэнэ.
Тархи, оюун ухааныг бүрэн эзэгнэх наночипс бие махбодид ч нөлөөлөн, хөгшрөлтийн явцыг зогсоон хүн төрөлхтөнд мөнх наслах боломж олгох аж.
Ийнхүү хүн төгс оюун ухаантай, роботорхуу биетэй кибер ертөнц болж, амьдрал программ хангамжид оруулсан томъёоллын дагуу үүрд мөнх, үхэлгүй, зогсолтгүй үргэлжлэх аж.
2045 онд технологийн хөгжил дээд цэгтээ хүрч дэлхий нэгэн аварга том компьютер болно. Энэ нь аажимдаа даамжирсаар нарны аймгийг эзлэх болно гэж Курцвелл үзэж байна.
Aston Martin DB6 Volante загварыг худалдаанд гаргана
2011 оны 5 сарын 12
Дуудлага худалдаа тавдугаар сарын 21-нд Ньюпорт-Пагнелл хотод болох бөгөөд эхний үнэ нь 200-210 мянган фунт стерлинг байх аж. Aston Martin DB6 MkI загвар 1965-1969 оны хооронд битүү болон задгай бүхээгтэйгээр үйлдвэрлэгдэж байжээ. Хоёр загвар зургаан цилиндртэй, 282 морины хүчтэй бөгөөд 241км/ц хурдтай юм.
Дашрамд Елизавет Хатан хаанаас буюу ээжээсээ 21 насны төрсөн өдрийн бэлгэнд авсан машинаа хаан ширээ залгамжлагч Чарьлз хүүгийнхээ хуримын бэлэг болгон өгчээ.